Мокдон эмнэлэг


Бид мэргэшсэн төвд мэргэжлийн эмчилгээ үйлчилгээ үзүүлнэ
Идэ Мугдун эмнэлгийн нүүр хуудсанд зочилсон эрхэм үйлчлүүлэгчид та бүхэнд баярлалаа.
Идэ Мугдун эмнэлэг нь дотоодын ганцхан эмэгтэйчүүдийн Анагаах ухааны сургуулийн харъяа эрүүл мэндийн төвийн хувьд боловсрол, эрдэм шинжилгээний ажил, судалгаа, эмчилгээ гэсэн үүрэг хариуцлагаа биелүүлэн амь нас, эрүүл мэндийг хамгаалах итгэмжлэгдсэн эмнэлгийн хувиар үйлчлүүлэгч та бүхэний хайр хүнтэдгэлийг хүлээж ирсэн.
Хорт хавдар, бүдүүн гэдэсний хорт хавдар, элэгний хорт хавдар, тархинд цус харвах, даралт ихдэлт, чихрийн шижин, зэрэг орчин үед маш их тохиолдож байгаа хавдраас эхлээд архаг өвчин хүртэл өвчний шинж чанар руу чиглэсэн эмчилгээг үзүүлж байгаа бөгөөд Ева нэгдсэн анагаах ухааны судлалын хүрээлэн, клиникийн туршилтын төв зэрэг судалгаа шинжилгээний байгууллагуудын үйл ажиллагааг явуулж судалгаа болон эмчилгээний нийлэмжтэй хөгжил руу тэмүүлж байна. Үүнээс гадна Сөүл хот Сонам эмнэлэгээс эхлээд Янчон Гансо дүүрэг дахь сэтгэцийн эрүүл мэндийн төв, Янчон мэдрэлийн эрүүл мэндийн төв зэрэг орон нутагт олон нийтийн үйл ажиллагаа явуулж, олон нийтийн эрүүл мэндийн хөгжилд хувь нэмэрээ оруулж байна.
Мөн түүнчлэн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанрыг сайжруулхын тулд эмнэлгийн багийг өргөжүүлэх эмнэлгийн тоног төхөөрөмж нэвтрүүлэх, түүнчлэн ажлын өдрүүдэд эмчилгээний цагийг уртасгах, нэг цэгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ зэрэг хурдан шуурхай тав тухтай үйлчилгээг үзүүлхийг төлөө хичээн ажиллаж байна.

Ийм үйлчлүүлэгч рүүгээ чиглэсэн эмнэлгийн удирдлагаар дамжуулан Идэ Мугдун эмнэлэг нь Эрүүлийг хамгаалах, Нийгмийн халамжийн Яамны "Цочмог харвалт зохистой үнэлгээ","Цочмог миокардийн шигдээс-ийн тусламж үйлчилгээний чанарын үнэлгээ", "Ходоодны хорт хавдар • Бүдүүн гэдэсний мэс засал гүйцэтгэлийн үнэлгээ","Бүдүүн гэдэсний хорт хавдарын эмчилгээний үнэлгээ" зэрэг олон төрлийн үйлчилгээний чанарын үнэлгээнээс Нэгдүгээр зэргийн үнэлгээг авч шилдэг Эрүүл мэндийн байгууллага гэж хүлээн зөвшөөрөгддөг.
Идэ Мугдун эмнэлэг нь цаашдаа Сөүл хот Янчон Гансо дүүрэгт 2дахь салбар эмнэлэг (Качин) нээх үүднээс Их сургуулийн эмнэлгийн хувиар итгэлтэй, өрсөлдөх чадвартай эмнэлгээр дахин төрөх болно.
Идэ Мугдун эмнэлэг нь хамгийн сүүлийн үеийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлгийн төрхтэй 2дахь салбар эмнэлгээ амжилттай нээхийн төлөө эрүүл саруул үндэс суурь болж чадтал үйлчилүүлэгчид рүү чиглэсэн одоогийн үйл ажиллагаагаа өөрчлөлгүйгээр явуулж үйлчилүүлэгч та бүхэндээ хамгийн шилдэг үйлчилгээг хүргэх тулд бүх хүчээ дайчлах болно.

Баярлалаа