Олон улсын клиник


Ева эмэгтэйчүүдийн Их Сургууль, Мугдун эмнэлгийн Олон Улсын Эрүүл мэндийн төв нь олон улсын өвчтөнд цогц эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүргэдэг.
Эмнэлгийн яаралтай тусламж, амбулаториуд, хэвтүүлэн эмчлэх, эрүүл мэндийн иж бүрэн үзлгийн хөтөлбөрийг авах боломжтой.
Зориултын хүлээлгийн өрөөнд англи хэлтэй ажилтнууд таны тав тухтай байдлыг хангахын төлөө нэг цэгийн үйлчилгээг үзүүлдэг.
Тус төв нь хиймэл эд эсийн төв, эмэгтэйчүүдийн хавдар судлалын төв болон , ходоод гэдэсний өвчний төв зэрэг мэргэшсэн төвүүдийг ажиллуулж байнаТус төв нь БНСУ-д оршин сууж байгаа АНУ-н зэвсэгт хүчин, олон улсын SOS зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж ихэнх гадаад улсын даатгалыг нэвтрүүлсэн. Манай байгуулга нь та бүхэнд БНСУ-д оршин сууж байх хугацаанд эрүүл саруул, баяр баясгаланг хүсье.

Эрүүл мэндийн журам, удирдамж

  • Утсаар гадаадын харъяат иргэний амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэх тухай ерөнхий журмыг асууж лавлах боломжтой(+82-2-2650-5890). Дэлгэрэнгүй тайлбар, элэгсэг найртай үйлчилгээ, журам болон холбогдох мэдээлэл, даатгал,эрүүл мэндийн үйлчилгээ гэх мэт мэдээллээр хангах болно.

Эрүүл мэндийн хураамж төлбөр тооцоо

  • Эмчилээний төлбөрийг төлөхдөө эрүүл мэндийн төвийн гадаад иргэдийн кассанд зээлийн карт юм уу бэлэн мөнгөөр төлөх боломжтой.