Танилцуулга

Ева эмэгтэйчүүдийн Их сургуулийн Эрүүл мэндийн төвийн тухай



Ева эмэгтэйчүүдийн Их сургуулийн Эрүүл мэндийн төв нь 1887 онд Анагаах ухааны сургуулийг үндэслэгч Мэри Ф.Скрентний Солонгос улсын хамгийн анхны эмэгтэй хүний үүсгэн байгуулсан Эмэгтэйчүүдийн эмнэлэг болох Бугүёгуан(保救女館)ний суурин дээр үүсэн байгуулагдаж, "Тэргүүлэгч судалгаа ба боловсрол"-оор дамжуулан " Хамгийн шилдэг тусламж үйлчилгээ"-г гол зорилго болгон хэрэглэгчийн сэтгэл ханамжийг эн тэргүүнд тавих менежментийг нэвтруулэн маш хурдацтай өөрчлөгдөж буй эрүүл мэндийн орчин, өрсөлдөөн зэрэг хүнд нөхцөл байдалын дундаас өсөж, хөгжсөөр байна.
Ева эмэгтэйчүүдийн Их сургуулийн Эрүүл мэндийн төв нь харъяа эмнэлгийн байгууллагаар Идэ Мугдун Эмнэлэг болон дотооддоо мэргэшсэн төв сувилалтайгаар анх удаа байгуулагдсан Ева Эмэгтэйчүүдийн Хавдар судлалын эмнэлэг, Ева эмэгтэйчүүдийн Их сургуулийн Эмнэлгийн Нэгдсэн эрдэм шинжилгээний хүрээлэн, Ева эмнэл зүйн төв зэрэг бусдаас ялгарсан эрүүл мэнд эрдэм шинжилгээний байгууллагуудыг удирдан ажиллуулж бна. Мөн түүнчлэн Сөүл хот Сонам дүүргийн Өндөр настны мэргэжлийн эмнэлэг болон Янгчон дүүрэг, Гангсо дүүрэгт байрлах оюуны хомсдол, сэтгэцийн эрүүл мэндийн төв зэрэг албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн эмнэлэгийн байгууллагуудтай нягт улдаа холбоотой ажиллаж ард олондоо үзүүлэх эрүүл мэнд нийгмийн халамжын хөгжилд хувь нэмэрээ оруулсаар байгаа. Үүнээс гадна, 2011 онд Сөүл Кангсо Магуг дүүрэгт шинээр эмнэлэг барих газар аван 2017 онд 1,000аас олон ортой хамгийн сүүлийн үеийн дэлхийн жишигт нийцсэн шинэ эмнэлэг нээн дэлхийн шилдэг эмнэлэгүүдтэй мөр зэрэгцэх үсрэнгүй хөгжилийн суурийг тависан.
Идэ Мугдун Эмнэлэг 2008 онд Үндэсний Эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний үнэлгээгээр бүх 15 салбарт нь хамгийн сайн үнэлгээ "А" авч, 2010 онд Эрүүлийг хамгаалах, Нийгмийн хангамжийн Яамны"Хёрэгтүсог зохистой үнэлгээ", "Цочмог цус харвалт зохистой үнэлгээ" мөн "Цочмог зүрхний шигдээс зохистой үнэлгээ" зэрэг олон төрлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарын үнэлгээнүүдээс 1зэргийн үнэлгээг авсан. 2011онд Эрүүлийг хамгаалах, Нийгмийн хангамжийн Яамаас олгодог дотоодын Эрүүл мэндийн байгуулгийн итгэмжлэлийг хүртсэн бөгөөд мөн " Залгамж үедээ яаралтай тусламжийн тасгийн хөгжилийн загвар"-аар сонгогдсон.
Түүнээс гадна эмэгтэйчүүдийн боловсрол, судалгаа, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж ирсэн зүтгэлээрээ 2008 оноос 2010 оны хооронд гурван жил дараалан эмэгтэйчүүдийн хорт хавдрын салбарт эмэгтэй хэрэглэгчид чанар,үйлчилгээгээр Тэргүүний эмнэлэгээр сонгосон. Мөн "Солонгос улсын Бренд Стар", "Эмэгтэй хэрэглэгчдийн хамгийн тансаг орчин"-оор шалгарсан. Мөн түүнчлэн 2010 онд, 2012 оны "Хэрэглэгчидийн итгэл хүлээсэн брэнд", ходоодны хорт хавдар, бүдүүн гэдэсний хорт хавдрын төв нь 2010 оноос 2011 оны хооронд 2жил дараалан "Медикал Кориа" шагнал гардуулах ёслолоос Шилдэг хорт хавдрын төвөөр шалгарсан.
Энэ нь Ева эмэгтэйчүүдийн Их сургуулийн Эрүүл мэндийн төв нь үйлчлүүлэгчдээ тевлерсен эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоо шилдэг эмчилгээний баг болон хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж нэвтрүүлэх замаар шинжлэх ухааны орчин үеийн эмнэлгийн тусламж үзүүлж ирсний үр дүн юм.
Үүний зэрэгцээ Ева эмэгтэйчүүдийн Их сургуулийн Эрүүл мэндийн төв нь үйлчлүүлэгчийн хүсэлд нийцүүлсэн үйл ажиллагааг нэвтрүүлэн түүнчлэн эмэгтэйчүүдийн хорт хавдараас эхлээд ходоод,бүдүүн гэдэсний хорт хавдар, тархины судас нарийсах өвчин зэрэг хүнд өвчин эмгэгийн салбарт анхааран ажиллаж өрсөлдөх чадвараа тэлж байгаа бөгөөд ажлын өдрүүдэд ажиллах цагаа сунган бямба гаригт мэргэжлийн мэс засал зэрэг эмчилгээний системд шинчлэл хийн үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлхээр ажиллаж байна.
Үүнтэй зэрэгцэн хорт хавдрын оношлогоо, эмчилгээний шуурхай түргэн үйлчилгээ,нарийвчлалыг сайжруулахын тулд хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийг нэвтрүүлсээр байна. БНСУ-д анх удаа Азид хоёр дахиа нэвтрүүлсэн хорт хавдрын оношлогооны хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж болох 128 суваг PET-CT (Позитрон ялгаралтын томографи) ', түүнчлэн хамгийн сүүлийн үеийн цацрагийн эмчилгээ "Гурвалын ( Trilogy )" хөхний хорт хавдрын оношлогооны хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж болох "Дижитал 3D Маммограф ( Mammograph )", Да Винчи робот зэрэг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж нэвтрүүлсэнээр үйлчлүүлэгчидийнхээ талархалийг хүлээн ажиллаж байна.
2011 оны Долдугаар сард Ева эмэгтэйчүүдийн Их сургуулийн Эрүүл мэндийн төв нь дэлхийн нэр хүндтэй олон улсын эрүүл мэндийн баталгаажуулалтын байгууллага АНУ-ын JCI-ийн (Олон улсын эрүүл мэндийн үнэлгээний хамтарсан комисс)-оос үйлчилгээний чанар, өвчтөний аюулгүй байдал зэрэг 14 салбар,1221 зүйлээр дээд үнэлгээнд ойрхон үнэлгээг аван баталгаажиж өвчтөнүүддээ олон улсын стандарт аюулгүй тогтолцоонд нийцсэн шилдэг үйлчилгээ үзүүлж буйг баталсан.
Мөн 2012 оны Нэгдүгээр сард JCI-аас тархины судас нарийсах өвчин тухай CCPC (Клиникийн хөтөлбөрийн гэрчилгээн, эмнэл зүйн тусламж үйлчилгээ хөтөлбөрийн гэрчилгээ)-г авсан бөгөөд тархины судас нарийсах өвчиний талаарх эмчилгээний хөтөлбөр болон өвчтөний эмчилгээний үр дүн нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн.
Эдгээр ололт амжилтын хүчээр Ева эмэгтэйчүүдийн Их сургуулийн Эрүүл мэндийн төв нь ирээдүйд дотоодоо төдийгүй дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвар бүхий Глобал эмнэлэг рүү үсрэнгүй хөгжихийн төлөө хичээн ажиллаж байна.
Ялангуяа JCI баталгаат хэмжүүрээр үйлчилдэг эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний салбар дахь өөрийн хүч чадал дээр тулгуурлан Хятад, Орос, Монгол, Америкийн Нэгдсэн Улс, Ойрхи Дорнод зэрэг гадаад өвчтөнүүдийг татах, дотоодын өвчтөн төдийгүй хилийн чанадаас ч итгэн ирхээр эмнэлэг болхыг зорилгоо болгон хичээн ажиллаж байна.
Мөн дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадварыг баталгаажуулах нэг хүчин зүйл болох эмнэл зүйн судалгааг идэвхжүүлэхийн тулд эмчилгээ болон судалгаа хамтын ажиллагааг харуулах нэн тохиромжтой судалгааны системийг бий болгох замаар эрдэм шинжилгээний судалгаа чиглэсэн эмнэлэг болох төлөвлөгөөтэй байна.