Эмнэлэг / их сургууль / судалгааны хүрээлэн

  • Эмнэлэг
  • их сургууль
  • судалгааны хүрээлэн

Ева эмэгтэйчүүдийн Их сургууль Анагаах ухааны сургуулийн харъяа Мугдун эмнэлэг


Өвчний онцлог шинж рүү чиглэсэн нарийн мэргэжлийг эмчилгээг үзүүлнэ.
Идэ Мугдун Эмнэлэг нь ходоодны хорт хавдар, бүдүүн гэдэсний хорт хавдар, тархины судас нарийсах өвчиний төв, зүрх судасны төв, ходоод, гэдэсний төв / нойр булчирхай ба цөсний төв, ясны чөмөгний трансплантаци төв, бөөрний төв, амьсгалын замын төв, хиймэл үе мөчний төв, мөрний эмгэг судлалын төв, нойрсуулах зэрэг өвчний голомтын төвүүдээр нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж үзүүлэх замаар өрсөлдөх чадвараа тэлж янз бүрийн клиникийн практикаар дамжуулан эрүүл мэндийн боловсрол болон судалгааны ажлыг гүйцэтгэж байна.
Олон улсад өрсөлдөх чадвар бүхий Нэгдсэн төв эмнэлэг болон хөгжинө.
Идэ Мугдун Эмнэлэг нь 2008 онд Идэ Дунгдэүн эмнэлэгтэй нэгдэн 2017 онд Кансо Магуг дүүрэгт баригдах 2дахь салбар эмнэлэг нь дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай төв эмнэлэг болхоор урагшилж байна.Энэ нь дотооддоо анхны нэгдсэн эмнэлгийн амбулаторийн 3ээлжтэй болгож ажлын өдрүүдэд өглөө 8цагаас орой 8цаг хүртэл уртасган бямба гаригт эмчилгээ болон мэс заслыг хийж, дотооддоо хамгийн олон мэргэжилтэн бүхий яаралтай түргэн тусламжийн төв нь 365 хоног, 24 цагийн турш эргэлтийн системээр тогтмол үйл ажиллагааг үзүүлж үйлчлүүлэгчдийн маш их талархалыг хүртэж байна.
Шилдэг эмчилгээний баг ажилтнууд шалгарсан үйлчилгээ, найдвартай итгэж болох эмнэлэг.
Өнгөрсөн 2005 онд Эрүүл мэнд, нийгмийн халамжийн Яам Улсын бүх их сургуулийн эмнэлэг болон Нэгдсэн эмнэлэгүүдийг хамарсан Үндэсний бүх эрүүл мэндийн байгууллагуудад өгсөн үнэлгээгээр 10дахь шилдэг эмнэлэгээр шалгарч, 2008 онд эмнэлгийн үйлчилгээгээр 15салбарт бүгдэнд нь "А" шилдэг зэрэглэл хүртсэн. Мөн 2008онд Эрүүлийг хамгаалах, Нийгмийн хангамжийн Яамны үнэлгээгээр Идэ Мугдун Эмнэлэгийн яаралтай түргэн тусламжийн төв нь "А" шилдэг зэрэглэл хүртэн бус нутгийн шилдэг яаралтай түргэн тусламжийн төвөөр шалгарсан. Мөн хэрэглэгчийн сэтгэл ханамжийг эн тэргүүнд тавих менежментийг нэвтрүүлж үйлчилүүлэгчиддээ үнэт зүйлийг зогсолтгүй хүргэснээр Солонгосын эдийн засгийн сониноос зохион байгуулсан " 2009 оны үйлчилгээний удирдлага "-аас нэгдсэн эмнэлгийн салбарт Гранд шагналаар шагнагдсан. Энэ нь үйлчилүүлэгч рүүгээ чиглэсэн рүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоо болон эмчилгээний багийг өргөжүүлэх хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж нэвтрүүлэх замаар шинжлэх ухааны орчин үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэж ирсэний үр дүн юм.

Ева Эмэгтэйчүүдийн Хавдар судлалын эмнэлэг

Дотоодоо ганцхан Эмэгтэйчүүдийн Анагаах ухааны их сургуулийн харьяа эмнэлэгийн хувьд энэ хугацаанд хуримтлагдаж ирсэн боловсрол, судалгаа, эмчилгээний дадлага туршлага болон ноу-хау үргэлжлүүлэн 2009 оны гуравдугаар сард улсдаа анхны ерөнхий эмнэлэг болон нээгдсэн Ева Эмэгтэйчүүдийн Хавдар судлалын эмнэлэг нь дотооддоо эмэгтэйчүүдийн хорт хавдрын эмчилгээгээр тэргүүлэгч бөгөөд дэлхийн хэмжээний эмэгтэйчүүдийн хорт хавдрын эмнэлэг болон өргөжиж байна.
Ева Эмэгтэйчүүдийн Хавдар судлалын эмнэлэг нь эмэгтэйчүүдийн хавдар судлалын мэргэжилийн үйлчилгээг үзүүлдэг " эмэгтэй хүний бие махбод, оюун ухааныг хамгийн сайн мэддэг эмнэлэг " гэсэн уриатайгаар сүүлийн үед хурдацтай өсөн нэмэгдэж буй хөхний хорт хавдар, бамбай булчирхайн хорт хавдар, умайн хорт хавдар, өндгөвчний хорт хавдар зэрэг эмэгтэйчүүдийн хорт хавдрын талаар мэргэжилийн эмчилгээний нэгдсэн багаар дамжуулан тав тухтай орчинд эмнэлгийн тусламж үйлчилгээг авах боломжтой бусдаас ялгаатай эмнэлэг юм.Эмэгтэйчүүдийн Хавдар судлалын эмнэлэг нь эрэгтэй ба эмэгтэй өөр байдгийн адилаар хорт хавдар ч эрэгтэйчүүдийн хорт хавдар болон эмэгтэйчүүдийн хорт хавдар нь өөр өөр гэсэн бодлоор тусгай мэргэжлийн эмчилгээний баг эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байна.
Хөхний хорт хавдар, бамбай булчирхайн хорт хавдрын төв, эмэгтэйчүүдийн хорт хавдрын төв зэрэг 2төрлийн мэргэшсэн хорт хавдрын төвөөр байгуулагдсан Ева Эмэгтэйчүүдийн Хавдар судлалын эмнэлэг нь үндэсний хамгийн анхны хорт хавдрын эмнэлэг бөгөөд эмэгтэйчүүдийн өвчинөөр мэргэшсэн эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг. Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн төв болон органик хамтын ажиллагааны систем, тусгай мэргэжлийн эмчилгээний баг, хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж бүхий эмэгтэйчүүдийн тасаг зэрэг түргэн шуурхай нэг цэгийн системээр эмэгтэйчүүдэд түргэн шуурхай, ая тухтай үйлчилгээг хүргэж байна.

ИДЭ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ/ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙЖРУУЛАХ ТӨВ

ИДЭ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ/ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙЖРУУЛАХ ТӨВ нь дотоодын нэгдсэн мэргэшсэн сувилалын байгууллага хамгийн анхны эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн шинжилгээ нь эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн шинжилгээнээс тусгаарласан байдлаар бий болсон бөгөөд ихэнх эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн шинжилгээнээс улбаалан шинжилгээ өгч эмэгтэй үйлчлүүлэгчдийн хувийн нууцыг хамгаалах нь мэдээж илүү таатай нөхцөл байдлыг бүрдүүлсэн.
Зөвхөн эмэгтэйчүүдийн төлөөх эмэгтэйчүүдийн шинжилгээний төв нь эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн шинжилгээ, хөхний хавдар, бамбай булчирхайн хавдар, умайн хүзүүний хорт хавдар, умайн дотоод хавдар, өндгөвчний хавдар зэргийн тухай эхний шатны эмчилгээг хийх зорилгоор шууд дээд давхрын И ДЭ эмэгтэйчүүдийн хавдрын эмнэлэг хөхний хавдар, бамбай булчирхайн хавдар, умайн хүзүүний хавдрын төв, түүнтэй холбоотой мэргэшсэн “Эмэгтэйчүүдийн мэргэжлийн эрүүл мэндийн эмчилгээ” хөтөлбөрийг хөгжүүлэх үйл ажиллагаа явуулж байна.
Солонгосын эмэгтэйчүүдэд ихээр үүсэх болсон эмэгтэйчүүдийн хавдрын мэргэшсэн нарийвчилсан эрүүл мэндийн эмчилгээний хөтөлбөр болон ганц бие эмэгтэйчүүдийн төлөөх эрүүл мэндийн эмчилгээний хөтөлбөр зэрэг ажлыг явуулж нэгдсэн эрүүл мэндийн шинжилгээний үйлчлүүлэгчид өмнөх жилийн эмчилгээн болон одоогийн биеийн байдлыг үндэслэн шинжилгээний хэлбэрийг сонгон хийж болох “тохирсон эмчилгээ”-ний хөтөлбөр ч хамт хийгддэг.
Ялангуяа эмэгтэйчүүдийн шинжилгээний төв дотор өдөр бүр үдээс хойш гадаад үзлэг хийж үйлчлүүлэгчийн тав тухтай байдлыг эрэлхийлдэг. Эрүүл мэндийн шинжилгээний өвчтөнд хамгийн элбэг илэрдэг өвчлөлийг хариуцдаг хоол боловсруулах дотрын тасаг, зүрх дотрын тасаг, өтгөн хаталтын дотрын тасаг, гэр бүлийн анагаах ухаан зэргийг нээж хариуцсан багш нь шууд ярилцлага болон үзлэг хийдэг.
Эрүүл мэндийн шинжилгээний бусад эслэгийн шинжилгээ зэрэг нарийвчилсан шинжилгээ хэрэгтэй тохиолдолд эмэгтэйчүүдийн шинжилгээний төв дотор цаг тухайд нь авсны дараа хавдартай эсэхэд эргэлзэж байгаа бол эмэгтэйчүүдийн хавдрын эмнэлэг хөхний хавдар, бамбай булчирхайн хавдрын төв, умайн хүзүүний хаврын төвд бусад үздэгийг хийн эмчилгээний төлөвлөгөөг гаргаж болно. Үүний зэрэгцээ эрүүл мэндийн шинжилгээний үр дүнгийн зөвлөгөөний өдөрт эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн шинжилгээний төв дотор холбоотой өвчний мэргэжилтэнд гадаад үзлэгийг хийлгэж болох ба нэг цэгийн үйлчилгээгээр үйлчлүүлж захиалга хүлээх гэх мэт төвөгтэй байдлыг алга болгосон.

ЯнгЧон дүүрэг дэхь Оюуны хомсдол, сэтгэцийн эрүүл мэндийн төв

ЯнгЧон дүүрэг дэхь оюуны хомсдол, сэтгэцийн эрүүл мэндийн төв нь Сөүл хот болон ЯнгЧон дүүргийн санхүүгийн дэмжлэгийг аван Идэ Мугдун Эмнэлэг 2008 оны Тавдугаар сараас эхлэн итгэмжлэгдэн үйл ажиллагаа явуулж байна.

Оюуны хомсдол, сэтгэцийн эрүүл мэндийн төв нь эрүүл мэндийн боловсролын тэнхим, эмчилгээ үзлэгийн өрөө гэх мэт сэтгэцийн эмчилгээ болон шинжилгээ зэргийг хийхээр болвол өдөр тутмын сургалтын өрөө, дасгал сургуулалтын өрөө, амралтын өрөө гэх мэтийг бэлтгэгдсэн бөгөөд мэдрэлийн болон мэргэжлийн эмч, сувилагч, нөхөн сэргээх эмч зэрэг ажиллах хүч байнга бэлэн байж өвчтөнгүүддээ нэгдсэн системтэйгээр vйлчилгээ үзүүлж байна.

ЯнгЧон дүүрэг дэхь  Сэтгэцийн эрүүл мэндийн төв

Идэ Мугдун эмнэлэг Янчон дүүргийн удирдлагатай гэрээ байгуулан удирдаж байгаа Янгчон дүүрэг дэхь Сэтгэцийн эрүүл мэндийн төв нь Янгчон дүүргийн сүүлийн үеийн нийгмийн ноцтой асуудал болоод буй сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг даван туулах тулд өнгөрсөн 2009 оны дөрөвдүгээр сард засвар хийсэн.

Янчон дүүрэг ШинЧон хороо Эрүүл мэндийн төв дотор доод 1давхарт байрлах сэтгэцийн эрүүл мэндийн төв нь сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэн, сувилагч, нийгмийн ажилтан нар сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор сэтгэцийн эрүүл мэндийн нэгдсэн үйлчилгээг үзүүлж байна.

Үүнээс гадна, сэтгэцийн өвчний талаарх мэдлэгийг дээшлүүлэн зорилгоор боловсролыг дэмжих , таниулах үйл ажиллагаа явуулж сэтгэцийн өвчтэй иргэд, тэдний гэр бүлд үзүүлэх тусламжаар дамжуулан олон нийтийн харилцаа нийгмийн дасан зохицоход тусалж дэмжин сэтгэцийн эрүүл мэндийн орчинг бүрдүүлэх үйл ажиллагаа явуулж байна.

Янгчон дүүрэг дэхь Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн нарийн тодорхой үйл ажиллагааны агуулгаар нь сэтгэцийн өвчтөн төдийгүй бүс нутгийн оршин суугчидад сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих лекц, хүүхэд, өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих, архидалтаас урьдчилан сэргийлэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

Сөүл хот Сонам эмнэлэг

Ева Эрүүл мэндийн төвийн удирдан явуулдаг Хотын эмнэлэг "Сөүл хот Сонам эмнэлэг " нь 2011 оны Тавдугаар сарын 27өдөр эрүүл мэндийн үйл ажиллагаагаа эхэлсэн. Сонам эмнэлэг нь доошоо 4давхар,8давхар, 350ортойгоор байгуулагдаж олон нийтийн эрүүл мэндийн үйлчилгээ дутагдалтай байсан КанСо, ЯнЧо, Гуро, Ёндөнпо-дүүрэг зэрэг Сөүлийн Баруун Өмнөд нутгийн иргэдийн эрүүл мэндийг хариуцах юм.
Ева Эрүүл мэндийн төвийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлхэд оролцдог Сонам эмнэлэг нь 3.0T MRI, 128суваг СТ, ЭХО, зэрэг хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж,оношлогооны тоног төхөөрөмж болон эрүүл мэндийн мэдээллийн системийг нэвтрүүлсэн Их сургуулийн харъяа эмнэлгийн түвшинг хангаж дээд зэргийн үйлчилгээг боломжийн зардлаар үзүүлэн Нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээний талаарх ойлголтыг дээшлүүлхэд том хувь нэмэрээ оруулна гэж найдаж байна.
Дотрын (хоол боловсруулах, бөөрний, зүрх судасны, амьсгалын замын, дотоод шүүрэл), ортопед, мэдрэл, уролог, нөхөн сэргээх, лабораторийн анагаах ухааны тэнхим, радиологийн, мэдээ алдуулгын, эмнэлгийн тусламжийн тэнхимүүдтэй.
Ялангуяа оюуны хомсдол, тархины цусан хангамжний нарийсал, дегенератив, артрит, бөөрний өвчин, чихрийн шижин, цусны даралт ихсэх, хөгшрөлттэй холбоотой (архаг) өвчинд эмчилгээ болон хиймэл эд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хариуцсан үе мөчний клиник, өвчин намдаах замаар өвчтний зовиурыг багасгаж хэвийн нийгмийн үйл ажиллагаанд туслах нөхөн сэргээх төв, бөөрний архаг өвчний үе шатанд тохируулсан эмчилгээг үзүүлдэг бөөрний клиник зэргийг голлон үйл ажиллагаа явуулж байна.
Нэмж хэлэхэд хэвтэн эмчлүүлэгчид хэрэгтэй өвчтөн тав тухтай орчинд эмчилгээ хийлгүүлхэд зориулж цахилгаан ор болон 00 өрөө, давхар бүртээ нийтийн бие засах газрыг суурилуулж эмнэлгийн дотор олон тооны цэцэгт талбайтай бөгөөд өвчтөн болон өвчтний гэр бүлийхэн ая тухтай амрах боломжтой. Хоолны зардал нь 90% эзэлдэг болхоор эвтэн эмчлүүлэх зардал маш бага байдаг.
Бүсийн ахмад настны эрүүл мэндийн төв болон эрүүл мэндийн холбоо, эмзэг бүлгийн эрүүл мэндийн тусламжийн төв зэрэг хувийн хэвшлийн эмнэлэг гүйцэтгэхэд хэцүү олон нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хариуцан ажиллаж байна.