Эмнэлэг / их сургууль / судалгааны хүрээлэн

  • Эмнэлэг
  • их сургууль
  • судалгааны хүрээлэн

Ева эмэгтэйчүүдийн их сургууль


1886онд Америкийн Методист номлогч М.Ф. Скрентон хатагтай үүсгэн байгуулж дараа жил нь Эзэн Хаан Гужун сургуулийн нэрийг Ева гэж нэрлэсэн. Сургуулийн уриа нь "Үнэн, Сайн, Гоо сайхан" юм
1910 онд дөрвөн жилийн коллежийн сургалттай байгуулагдсан ба 1925онд Ева эмэгтэйчүүдийн коллеж болгон нэрээ өөрчилсөн. 1943 онд Японы дарангуйлалаар 1жилийн залуу эмэгтэй удирдагч бэлтгэн гаргах анги болж байгаад 1945 онд Кёнгсон Эмэгтэйчүүдийн мэргэжлийн сургууль руу дахин нэрээ өөрчилсөн байна.
1945оны Аравдугаар сар Ева гэдэг нэрээ буцааж аван Халлим, Ерим, Хэнним гэсэн 3дугуйланд анагаах ухаан, боловсрол, эм зүй, биеийн тамир, урлаг тэнхэм 8хичээл суурилсан Ерөнхий дээд сургууль руу зэрэг дэвшин, анхны захиралаар Ким Хуа Лан(金活蘭) томилогдсон.
2003 оны байдлаар 14 их сургууль, 15 коллеж (факультет), 67 хэлтэс (мэргэжил), төв номын сан болон музей, ажил мэргэжлийн хөгжлийн төв, хэлний боловсролын төв, хэвлэлийн болон харьяа эрдэм шинжилгээний байгууллага, Солонгосын соёлын төв, Хүнс тэжээл, эрдэм шинжилгээний хүрээлэн, Солонгос Эмэгтэйчүүдийн судалгааны төв , Шинжлэх ухааны суурь судалгааны хүрээлэн, Керамикийн эрдэм шинжилгээний хүрээлэн, Олон улсын худалдааны хамтын ажиллагаа эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг бүтэцтэй байна.
Харъяанд мөн Пёнгсол сургууль нь харъяа цэцэрлэг, бага сургууль, Евакимнан ахлах сургууль, Пёнгсолкимёнгнан эмэгтэйчүүдийн дунд сургууль, Пёнгсолёнгнан эмэгтэйчүүдийн мэдээлэл худалдааны ахлах сургууль мөн Ева эмэгтэйчүүдийн их сургуулийн эрүүл мэндийн төвийн харъяа Идэ Мугдун эмнэлэг, Ева эмэгтэйчүүдийн хорт хавдрын эмнэлэг байдаг. Сөүл хот, Содэмүн дүүрэг Дэхён хороо 11-1тоот.

Website

Ева эмэгтэйчүүдийн их сургууль Анагаах ухааны дээд сургууль

Ева эмэгтэйчүүдийн их сургууль Анагаах ухааны дээд сургууль нь Солонгосын хамгийн анхны орчин үеийн эмэгтэй боловсрол олгож эхэлсэн Ева эмэгтэйчүүдийн их сургууль нь Христэд итгэгч сэтгэл судлаач Жин Сон Ми (眞 善 美)-ий боловсролын үзэл баримтлалыг үндсээ болгон ард түмний эрүүл мэндийн хөгжил, хүн төрлөхтний сайн сайхан байдлыг хөгжүүлхэд хувь нэмэр оруулах эмч, эрдэмтэдийг бэлтгэн гаргах зорилготойгоор байгуулагдсан.
Ева эмэгтэйчүүдийн их сургууль Анагаах ухааны дээд сургуулийн түүх нь 1886 онд Ева дугуйлангийн үндэслэгч Мэри M.Скрентон хатагтай "эрэгтэйчүүд эмчлүүлж байгаа эмнэлэгт эмэгтэйчүүд орж болдоггүй Солонгосын уламжлалт заншил"-аас болж олон эмэгтэйчүүд өвдсөн ч эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаад харамсан Америкийн Методист Номлол байгууллагад эмэгтэйчүүдийн эмнэлэг байгуулах мөн эмэгтэйчүүдийн эмч явуулах хүсэлт гаргасан.
Тэр үр дүнд 1887оны аравдугаар сард авралын зар түгээгч эмэгтэйчүүдийн эмч Мета Ховард Солонгос ирэн чанх зүүн зүгд Солонгос анхны эмэгтэйчүүдийн эмнэлгийг нээсэн. Энэ эмнэлэг нь Эзэн Хаан Гужунаас эхлэн "ПугүЁгуан(保救女館)” гэдэг нэрийг хүртсэн бөгөөд одоо Ева эмэгтэйчүүдийн их сургууль Дунгдэмүн эмнэлгийн анхдагч нь юм. 1890онд Доктор Ховардын залгамжлагч Доктор.Росетта Шервүүд (хожим Доктор.Халл)нь "эмэгтэйчүүдийн зориулсан эрүүл мэндийн үйлчилгээг эмэгтэйчүүдийн хүчээр" гэсэн уриа гарган сургуулийнхаа 5оюутанг сонгон үндсэн анагаах ухааны мэдлэгийг олгосон нь манай улсад эмэгтэйчүүдэд олгогдсон анагаах ухааны боловсролын ахных юм.

Website

Ева эмэгтэйчүүдийн их сургууль Анагаах ухааны мэргэжлийн дээд сургууль

Ева эмэгтэйчүүдийн их сургууль Анагаах ухааны дээд сургууль нь 2005 оноос хойш Анагаах ухааны мэргэжлийн дээд сургууль руу шилжсэн.
Энэ нь янз бүрийн суурь бүхий төлөвшсөн оюутануудыг хүлээн авч боловсрол, судалгаа шинжилгээний чанарыг нэмэгдүүлж 21-р зууны хүсэлт шаардлагыг ханган, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өөр өөр газар нутагт мэргэшсэн дэлхийн эмэгтэйудирдагчдыг бэлтгэх зорилготой юм. Ойр дотныхны сүнсээр дүүрсэн, өөртөө итгэлтэй эмэгтэй эмч, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний удирдагчид, манай орныг даван дэлхийн төлөө ажиллах ажилчдыг бий болгох хүсэлтэй байна.

Website

Ева эмэгтэйчүүдийн их сургууль  Эрүүл мэнд шинжлэх ухааны их сургууль Сувилахуйн факультет

Хүнийг дээдлэхийг үндэсээ болгон эмчилгээний харилцаа хүндэтгэх үндсэн дээр холбогдох этгээдийн эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх,өвдөлтийг бууруулах, сайн сайханыг боловсруулхад хэрэгтэй эмэгтэйчүүдийг сурган 21-р зууны эмэгтэй мэргэжлийн сувилагч нарыг төлөвшүүлэн гаргана.

Website