Приветствие


Ева Эмэгтэйчүүдийн  Их сургуулийн Эрүүл мэндийн төвийн вэб сайтад тавтай морилно уу.

Ева Эмэгтэйчүүдийн Их сургуулийн Ерөнхийлөгч, эмнэлгийн захирал И Сүн Нам


Сайн байна уу
Ева Эмэгтэйчүүдийн Их сургуулийн эрүүл мэндийн төв нь дотоодын ганцхан эмэгтэйчүүдийн Анагаах ухааны сургуулийн харъяа эрүүл мэндийн төвийн хувьд боловсрол, эрдэм шинжилгээний ажил, судалгаа, эмчилгээ гэсэн үүрэг хариуцлагаа биелүүлэн амь нас, эрүүл мэндийг хамгаалах итгэмжлэгдсэн эмнэлгийн хувиар үйлчлүүлэгч та бүхний хайр хүнтэдгэлийг хүлээж ирсэн.
1887 онд Өмнөд Солонгосын хамгийн анхны эмэгтэйчүүдийн эмнэлэг "Бу Гү Ёгуан” үүсгэн байгуулагдсанаас хойш эмэгтэйчүүдийн өвчний чиглэлээр хуримтлуулсан туршилгаа үндэс суурь болгон эмэгтэйчүүдийн хорт хавдрын эмчилгээгээр улсдаа тэргүүлэн, Нэгдсэн Хавдар судлалын төв, Ходоодны хорт хавдар • Бүдүүн гэдэсний хорт хавдарын төв, Тархины судас нарийсах өвчний төв, Зүрх судасны төв, Элэг/Нойр булчирхай/Цөсний төв, Эсийн шилжүүлэх төв, Бөөрний төв, Амьсгалын төв, Хиймэл үе мөчний төв, Мөрний өвчиний төв, Нойрны төв зэрэг өвчний онцлогт тохирсон нарийн мэргэжилийн эмчилгээг үзүүлж бусад эмнэлэгээс ялгарсан өрсөлдөх чадвараа баталгаажуулж байна.
Үүнээс гадна өвчтөний аюулгүй байдал, чанар сайжруулалт мөн түргэн шуурхай тав тухтай эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоогоор дамжуулан хэрэглэгчийн сэтгэл ханамжыг эн тэргүүнд тавих менежменийг дэлгэрүүлсэнээрээ дэлхийн нэр хүнд бүхий олон улсын эрүүл мэндийн баталгаажуулалтын байгууллага АНУ-ын JCI (Олон улсын эрүүл мэндийн үнэлгээний хамтарсан комисс)-аар баталгаажиж, хамгийн сүүлд дотоодын томоохон хорт хавдарын эмнэлэгээс "Өвчтөний сэтгэл ханамж дээд зэрэг шилдэг хорт хавдарын эмнэлэг"-ээр үнэлэгдсэн.
Эдгээр үр дүнд үндэслэн Ева Эмэгтэйчүүдийн Их сургуулийн Эрүүл мэндийн төв нь Клобал эмнэлэг болон хөгжихийн тулд Кансо-гү, Сөүл, Магуг дүүрэгт хамгийн сүүлийн үеийн олон улсын хоёр дахь эмнэлэг барих төлөвлөгөөтэй байгаа.
2017онд ашиглалтанд орох хоёрдох салбар эмнэлэг нь хорт хавдарыг түүний дотор хүнд өвчинийг голлон анхааран эмчилж Идэ Мугдун эмнэлэг болон Ева эмэгтэйчүүдийн хорт хавдрын эмнэлэг мөн Ева эмэгтэйчүүдийн Эрүүл мэндийн төв итгэмжлэгдсэн Сөүлсонам эмнэлэгтэй нянт холбоотой ажиллаагаараа дамжуулан Клобал эрүүл мэндийн кластерийн хувьд шинэ үсрэнгүй хөгжилийн эргэлтэнд бэлдэх юм.
Цаашдаа Ева Эрүүл мэндийн төв нь байнгын өөрчлөлт, шинэчлэлээр дамжуулан эмчлүүлэгч та бүхэндээ хамгийн сайн эмчилгээний орчинг бий болгон бүтээлч анхдагч санаа ородлогоор дэлхийн хэмжээний эмнэл зүйн дэд бүтэц, судалгаа, хүний нөөцтэй системтэйгээр эмнэл зүйн эрдэм шинжилгээний үйл ажиллагаа гүйцэтгэн эмчилгээний чанарын хувьд дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай эмнэлэг болхын тулд бүх хүчээ дайчлах болно.
Баярлалаа